АНУ-ын агаарын цохилтод хүүхэд амь үрэгджээ

2015 оны 11 сарын 22

 

“Исламын улс” зэвсэглэлийн эсрэг Ирак дахь агаарын цохилтын үеэр дөрвөн энгийн иргэн амь үрэгдсэний дунд хүүхэд байж болзошгүй хэмээн АНУ-ын арми мэдээллээ. Иракийн хойд хэсгийн аль-Хатра хотын ойролцоох хяналтын цэгийн ойролцоо байсан автомашиныг АНУ-ын  “A-10” байлдааны онгоцноос хаясан тэсрэх бөмбөг оносноор энгийн иргэд амь үрэгджээ.

 

АНУ нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад цохилт өгч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын агаарын цохилтын үеэр зургаан энгийн иргэн амь үрэгдсэн болохыг Вашингтон хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын агаарын цохилтын улмаас энгийн иргэд хохирсон гэх мэдээллийг Вашингтон хүлээн зөвшөөрөх нь ховор юм.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна