Мьянмарт 70 хүн амь үрэгдэж, 100 хүн сураггүй болжээ

2015 оны 11 сарын 22

 

Мьянмарын хойд хэсгийн уурхайн ойролцоо хөрсний нуралт болсноос 70 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн сураггүй болжээ.  Мьянмарын Качин мужид орших хашийн уурхайд дарагдсан олон хүний цогцсыг ухаж гаргасан тухай албаныхан мэдээлэв. Түүнчлэн 100 гаруй хүн сураггүй болсныг ар гэрийнхэн нь мэдээлжээ.

 

Хятадтай хил залгаа орших Мьянмар улс нь дэлхийд алдартай өндөр чанарын хаш олборлолтоос жилд хэдэн тэрбум ам.долларын орлого олдог аж. Гэвч уурхайн олборлолтын орлого улсын санд төвлөрөхөөс илүүтэй Мьянмарын цэргийн удирдагчидтай холбоотой компани, хувь хүний дансанд төвлөрдөг байна.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна