Гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгджээ

Энэ сард 43429 гомдол мэдээлэл цагдаагийн ерөнхий газарт иржээ. Мөн гэмт хэрэг 2670 удаа гарч, захиргааны зөрчил 86174 иргэн гаргажээ. Харин согтуугаар саатуулагдсан 7922 хүнд хуулийн дагуу арга хэмжээ аваад байна. Дээрх тоо нь өнгөрсөн сарын мөн үеийнхээс нэмэгдсэн байгааг Цагдаагийн ерөнхий газраас гаргадаг статистик мэдээллээс харж болохоор байна.  Тухайлбал өнгөрсөн сард гомдол мэдээлэл 38693 ирсэн бөгөөд гэмт хэргийн тохиолдол 2367 удаа бүртгэгджээ. Мөн захиргааны зөрчил 75086 удаа гарсан бол согтуугаар саатуулагдсан иргэн 7744 хүрээд байна.    

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж