Хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлнэ

2015 оны 11 сарын 22

Өвлийн улирал болж байгаатай холбогдуулан хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэж, асрамжийн төвүүдэд шилжүүлэхээр болжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа Хараа хяналтгүй явж буй хүүхдийг илрүүлэх, бүртгэх, харьяалалтай болгох арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулах, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй, гэр бүлээсээ дайжин 1-ээс  дээш жил хараа хяналтгүй явсан хүүхдийг хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн хамгаалалд шилжүүлэх тухай тогтоол гаргаж холбогдох байгууллагад үүрэг болгосон байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна