Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүллээ

 

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13 даваа, 2 унаатайгаар түрүүллээ.  2013 оны 11 дүгээр сарын барилдаанд түрүүлснээс хойш эзэн хааны цомыг хүртээгүй байсан Харүмафүжи долоо дахь түрүүгээ хүртэж байна.

Фүкока хотын спорт цогцолборт болсон Кюүшюү башё тэмцээний сүүлийн өдрийг хүртэл сонирхолтой өрнөлөө. Башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ёкозна Харүмафүжи озэки Киносатод ялагдсан бол ёкозүна Хакүхо Какүрюүг барсангүй. Сүүлийн барилдаанд Какүрюү М.Ананд хийгүй сайн барилдаж, ёрокири мэхээр их аварга Хакүхог давлаа. Хакүхогийн хувьд сүүлийн гурван өдрийн барилдаанд дараалан унаж, башёг өндөрлүүллээ.

Хэрвээ сүүлийн барилдаанд Хакүхо давсан бол түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан гарах байсан юм.

Ийнхүү Кюүшюү башёг 13 даваа, 2 унаатайгаар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүллээ. Түүний хувьд хамгийн сүүлд 2013 оны 11 сарын барилдаанд түрүүлж байсан бөгөөд долоо дахь түрүүгээ хүртэж байна.

Өнөөдрийн барилдаанд:

  • Ёкозүна Хакүхо/12-2/ – Ёкозүна Какүрюү /8-6/
  • Ёкозүна Харүмафүжи /13-1/ – озэки Кисэносато /9-5/
  • Озэки Тэрүнофүжи /8-6/ – маэгашира-6 Котоюүки /8-6/
  • Озэки Гоэйдо /7-7/ –  сэкивакэ Точиозан /8-6/

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-3
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13-2
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 9-6
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-6
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 6-9
  • Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-6
  • Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
  • Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-12

Энэ жилийн барилдааны хувьд ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1, 3, 7, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11, ёкозүна Какүрюү М.Ананд 9, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-р сарын барилдаанд тус тус түрүүллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж