Н.Түвшинбаяр аваргын төлөө барилдана

2015 оны 11 сарын 22

БНХАУ-ын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн сүүлийн өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр татамид гарсан манай жүдочдоос Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр алтан медалийн төлөө барилдахаар үлдээд байна.

Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдаж буй Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковтай барилдахаар үлдлээ.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар барилдсан ч хоёрдугаар тойргоос хэтэрсэнгүй.

Эхний хоёр өдрийн дараа манай тамирчид 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байр эзэлсэн амжилтаар Япон, Азарбайжан улсын ард гуравдугаар байрт бичигдэж байна.

Алтан медаль:

  • Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа

Мөнгөн медаль

  • Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг
  • Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг

Хүрэл медаль:

  • Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
  • Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон

Шагналт VII байр:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн
  • Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна