Долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 11 сарын 23

2015.XI.23-2015.XI.29

Хонь: Ажил ихтэй, завгүй байгаа ч хувийн амьдралдаа анхаарал хандуулах долоо хоног. Ажил, бизнест давуу талаа бусдад харуулахыг хичээгээрэй. Амьдралдаа эерэг өөрчлөлтийг эхлүүлэхэд таатай. Сүүлийн үед гэр бүлд чинь таны хайр халамж, анхаарал дутагдаж байгааг анзаараарай. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд салхинд гарч, стрессээсээ тайлах хэрэгтэй. Спортын арга хэмжээнд идэвхтэй оролцож, хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Үхэр: Танилын хүрээгээ тэлж, нэр хүндээ өсгөнө. Хувийн харилцаанд тааламжтай өөрчлөлтүүд гарна. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Гэрлэсэн, дурлалт хосуудын хувьд романтик, халуухан мөчүүдийг хамтдаа өнгөрүүлнэ. Ажил хэрэг хэвийн, энгийн байх болно. Эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Санхүү сайнгүй байх тул шаардлагагүй зүйлст мөнгө үрэх хэрэггүй.

Хамтатгах: Хувийн амьдралд томоохон өөрчлөлт гарна. Ажилдаа төвлөрч, бүхий л нөөц бололцоогоо дайчлах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй.  Санхүүгийн нөхцөл байдал сайжирна.

Мэлхий: Эдгээр өдрүүдэд таны сэтгэл хөдлөл хэт өндөр байна. Таны нэр нөлөө, танилын хүч ажил, бизнесийн амжилтад тус нэмэр болно. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Хүмүүнлэгийн сайн дурын үйлст цаг заваа гаргаарай. Энэ нь танд амьдралын эрч хүч, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгоно. Бизнесийн үйл хэрэгт няхуур хандаж, алдагдалд орохоос сэрэмжлээрэй. Хэт сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй сэтгэлийн хямралд орох, хоолны дуршил өөрчлөгдөх магадлалтай.

Арслан: Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг даван гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

Жинлүүр: Гэр бүлийн амьдралд зөрчил үүснэ. Аливаа маргаан зөрчилд үргэлж хоёр талтай байдгийг санаж, бурууг ганц хүнд үүрүүлэх гэж хичээх хэрэггүй. Ажлын стресс, ядаргаа таны эрч хүчийг сааруулна. Бизнесийн түншүүдтэйгээ санал зөрөлдсөнөөс ажил зогсох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, хангалттай унтаж амрахыг хичээ. Таны санхүүгийн нөхцөл байдал долоо хоногийн сүүлээр сайжирна.

Охин: Долоо хоногийн эхний хагаст худалдаа наймааны үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй. Одод таныг санхүүгийн алдагдалд орж болохыг анхааруулж байна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Том хэмжээний маргаан гарч болзошгүй байна. Хувийн амьдрал болон мэргэжлийн хүрээнд таатай өөрчлөлт гарч магадгүй. Урьд нь зүүдлэгдэж байсан зүүд бол биелнэ. Эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гарч болзошгүй.

Хилэнцэт: Долоо хоногийн эхээр таны ажилд саад тулгарна. Асуудлыг шийдэхийн тулд олон хаалга татах шаардлага гарна. Гэр бүлийн болон хайр сэтгэлийн харилцаанд  халуун дотно байдал мэдрэгдэнэ. Найз нөхөд, хамт олны дунд нэр хүндээ алдах магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдалд долоо хоногийн дундуур хүндрэл үүснэ. Мөнгөө хэмнэж болох бүх боломжийг самбаачлах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал хэвийн байх боловч шөнө хар дарах нь нэмэгдэх бололтой.

Нум: Долоо хоногийн эхээр хагас азтай одтой байна. Мөн энэ үеэр мэдлэгээ дээшлүүлж, суралцахад тохиромжтой. Өрхийн зээл эсвэл татвартай холбоотой асуудал амжилттай шийдэгдэнэ. Бизнес эрхлэгчид урт хугацааны ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Гэмтэж бэртэх магадлал өндөртэй. Гэрийн цахилгаан төхөөрөмжтэй хянуур ажиллахыг зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, зөв хооллолтын дэглэм бариарай.

Матар: Хайр дурлалд таагүй. Бүтэлгүй дурлал эсвэл хэн нэгэнд гомдсон сэтгэлээсээ болж  дотроо шаналж, ганцаардах бололтой. Гэр бүлээс гадуур харилцаанд автаж магадгүй. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно.  Сүүлийн өдрүүдэд найз нарын чинь тус дэм танд их хэрэг болно. Санхүүгийн хүндрэлтэй үеийг даван туулж байгаа ч мөнгөний урсгал тасрахгүй. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой.

Хумх: Эрч хүч сэргэж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, сэтгэл санааны тааламжтай байдлыг мэдэрнэ. Ганц бие хүмүүс удаан хугацаанд харилцаатай байж ирсэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх магадлалтай. Гэнэтийн зочин ирэх юм уу төсөөлөөгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч эрүүл мэнддээ анхаараарай.

Загас: Зугаа цэнгэлд хэт автах магадлалтай. Найз нөхөд, тойрон хүрээлэгчид таныг  хөнгөмсөг явдалд уруу татах бололтой. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, гадаад үзэмж сайжирснаар эсрэг хүйстний анхаарлыг татна. Зугаа цэнгэлд хэт мөнгө үрснээс санхүүгийн нөхцөл байдал хүндэрнэ. Долоо хоногийн сүүлээр нэмэлт орлого орж ирнэ. Нарийн тооцоотой, байж зарлагадаа хянаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна