Талийгаачид зул өргөнө

2015 оны 11 сарын 23

Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний үүсгэн байгуулсан Mongolian Mining Journal сэтгүүлийн байранд эмгэнэлээ илэрхийлэх гэсэн хүмүүс ирсээр байна. Талийгаачийн сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байсан ашигт малтмал, уул уурхайн салбарынхан, мөн нийтлэлчид Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр 15.00 цагт Барилгачдын талбайд зул өргөнө. Үүнд, Монголын Бизнес консул, Уул уурхайн ассоциац, Нийтлэлчдийн клубийн гишүүд оролцоно.

А.ТУЛГА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна