Монгол-Хятадын парламент хоорондын хурал болно

2015 оны 11 сарын 23

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.23/ Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхана. Үүний дараа тэрбээр УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболдтой уулзана.

А.ТУЛГА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна