Монголын дугуйчид урд хөршид хурдан байлаа

2015 оны 11 сарын 23

Монголын дугуйчид БНХАУ-ын Юньнань хотод арваннэгдүгээр сарын 14-22-нд болсон дугуйн "Granfondo" ангиллын олон улсын олон өдрийн уралдаанд амжилттай оролцлоо.

Эрчүүд Куньмин-Юйси-Чусюн-Дали-Лижиангийн чиглэлд таван өдөр уралдаж, өнөөдөр барианд ороход ОУХМ Б.Мягмарсүрэн (Аттила) нэг, ОУХМ Т.Төгөлдөр (Алдар) дөрөв, спортын мастер С.Жамбалжамц (Атилла) зургаа, спортын мастер Б.Тэгшбаяр (Сүхбаатар аймаг) долоо, спортын мастер Б.Наранхүү (Аттила) наймдугаар байрт орж, "Аттила" багийн дүнгээр нэгдүгээр байр эзлэв. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн элит ангилалд "Хүч" нийгэмлэгийн тамирчин ОУХМ Т.Энхжаргал, 40-өөс дээш насныхны ангилалд "Авто зам" клүбийн спортын мастер Ж.Өлзийсолонго тэргүүн байр эзлээд байсан билээ.

Д.НАНЖИД (СПОРТЫН ӨНГӨ)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна