Охид бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах зүүлт

2015 оны 11 сарын 23

Эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөх аймшигт хэрэг дэлхийн өнцөг булан бүрт өдөр бүр гардаг байна. Тэр дундаа Африкийн орнууд болон Энэтхэг зэрэг Азийн орнуудад хүчирхийллийн хэрэг хамгийн их гардаг судалгаа байдаг байна. Тиймээс тэдэнд туслах зорилгоор нэгэн зүүлтийг бүтээжээ.

Энэхүү зүүлт нь өөр дээрээ товчлууртай ба өөрийгөө ямар нэгэн эрсдэлтэй байдалд орж буйг мэдсэн даруйдаа уг товчлуурыг дарвал таны тохируулсан хүмүүс рүү таны байрлалыг, тусламж эрсэн мэссэжтэй хамт хурдан хугацаанд илгээх гэнэ.

Зүүлтний тохируулгад цагдаа болон аав ээж ойр дотны хүмүүсийнхээ холбогдох дугаарыг оруулснаар аюулд өртөх үед хурдан хугацаанд тусламж ирж, аврах боломжийг олгох юм байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна