Хүссэн өнцгөөрөө зургаа ав

2015 оны 11 сарын 23

Гэрэл зураг сонирхдог хүүхэд залуус нэгэн хэвээр зураг авахаас зайлсхийж, олон төрлөөр, янз бүрийн байрлал өнцгөөс аливаа зүйлийг харуулахыг зорьдог. Гэвч тэдэнд үүнд нь зориулсан тусгай төхөөрөмж ховор байдгаас өөрсдөө өндөрт авирах, эрсдэлтэй байрлалаас зураг авах зэрэг хүндрэлүүд тулгардаг.

Харин GoPro камерт зориулсан Slopes нэртэй жижиг тавиур маягийн хэрэгсэл нь таны камерыг хүссэн газарт тань, хүссэн өнцгөөр байрлуулахад туслах гэнэ.

Ингэснээр та хэн нэгний тусламжгүйгээр хүссэн газраа, хүссэн байрлалаараа зургаа авах боломжтой болох юм.

Т.МӨНХ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна