Шоунд зориулсан ширээ

2015 оны 11 сарын 23

Та гэртээ ямар нэгэн шоу, парти зохион байгуулах дуртай бол энэхүү ширээ таалагдах нь гарцаагүй. Шоуг тань илүү сайхан уур амьсгалтай болгоход зориулсан энэхүү ширээ нь 16 өнгөөр 4 янзаар гэрэлтэх LED тавцантай, өөр дээрээ хөгжмийн тохируулга болон алсын удирдлагаар ажиллах тохиргоотой. Металл хүрээтэ, эвхэгдэх үед нь түгжих соронзон түгжээтэй.

Хөгжмийн хэмнэлээр ширээний гэрэл нь солигдож, партиг тань илүү сонирхолтой болгох ба уг ширээний урьдчилсан захиалгын үнэ 630 ам.доллар гэнэ.

Т.МӨНХ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна