ISIS-ийн алуурчид цаашаа

2015 оны 11 сарын 23

Шотландын Ларкхолл хэмээн нэгэн хотын зах дахь замын тэмдэг дээр “Манай хотод тавтай морил. ISIS-ийн алуурчид цаашаа” хэмээн бичжээ. Замын тэмдэг дээр хэн нэгэн “ISIS-ийн алуурчид цаашаа” хэмээн бичсэн нь цахим ертөнцөд тэр дороо л таржээ. Энэ нь шотландчууд алан хядагчдыг анх удаа ингэж жигшин зэвүүцэж буй зүйл биш гэнэ. ISIS-ийн амиа золиослогч алуурчин Шотландын нисэх онгоцны буудал дээр бөмбөг дэлбэлж болзошгүй тухай мэдээлсний дараа цахим ертөнцөд алуурчныг олох кампанит ажил өрнөж байсан удаатай.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна