“Ясукуни” сүмд дэлбэрэлт болов

2015 оны 11 сарын 23

© Flickr/ Agustin Rafael Reyes

 

Японы милитаризмын  бэлгэдэлд тооцогддог Токиогийн “Ясукуни” сүмд дэлбэрэлт болсон тухай мэдээллийг цагдаагийнхан Даваа гаригийн өглөө хүлээн авчээ.

 

NHK телевизийн дамжуулснаар сүмийн цогцолборын нийтийн ариун цэврийн нэг өрөөнд дэлбэрэлт гарч тааз хана нь шатсан байна. Дэлбэрэлтийн улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Токиогийн цагдаагийн мэдээлснээр сүмд тэсрэх төхөөрөмж байрлуулсан байжээ. Ариун цэврийн өрөөний  шалан дээрээс зай олдсон учир цагдаа нар ийм дүгнэлт гаргажээ. Мэргэн буучдын багийг сүм рүү  илгээсэн байна.

 

Хятад болон Өмнөд Солонгос уг сүмийг Японы  милитаризмын бэлгэдэл гэж үздэг. Энэ сүмд дайнд амь үрэгдсэн Японы 2,5 сая цэрэг, офицерийн /тэдний тоонд 14 цэргийн гэмт хэрэгтэн багтдаг/ хойчийн буяныг унших ёслол хийдэг.  Өнгөрсөн хугацаанд  Японы албаны  хүмүүс дээрх сүмд очихдоо Японы милитаризмаас хэлмэгдсэн орнуудын зүгээс байнга эсэргүүцэлтэй тулгардаг байв.

 

 

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна