Ерөнхий сайд ярилцлагад орохоо хойшлуулжээ

2015 оны 11 сарын 23

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 21.00 цагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас түр хойшлуулсан байна. Энэ тухай албан мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өглөө.

Нэг жилийн өмнө өдийд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүнээр сонгогдож, парламентад суудалтай бүхий л намуудад урилга илгээн хамтран ажиллахыг хүсч байлаа. Урилгыг бүх нам, эвслийн бүлэг хүлээн авснаар Шийдлийн Засгийн газар байгуулагдан ажилласан. Гэвч өнгөрсөн наймдугаар сард МАН-ын сайд нарыг чөлөөлснөөр Шийдлийн Засгийн газарт сэлгээ хийгдэж, зургаан сайд шинээр томилогдсон билээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна