Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх шийдвэрийг шүүх гаргалаа

2015 оны 11 сарын 23

Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд Өршөөлийн хуульд хамрагдаж, суллагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэх, нэхэмжлэл гаргаад байсан билээ. Тодруулбал Ц.Мөнхбаяр нь хариуцагчаар татсан нөхөдтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байсан бөгөөд түүнийгээ шүүхэд гаргаж, уучлалт гуйхыг шаардсан юм. Тэгвэл өнөөдөр шүүх дээрх хэргийг хэлэлцэж, Ц.Мөнхбаяраас уучлалт гуйх тогтоолыг гаргажээ. Тогтоол нь долоо хоногийн дараа гарах бөгөөд ингэснээр Ц.Мөнхбаярын нэр төр сэргэх юм байна.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна