“ЕБС-ийн цом”-д Шавь цогцолборын даамчид түрүүлэв

2015 оны 11 сарын 23

Ерөнхий боловсролын сургуулиудын 2015 оны Улсын аварга баг шалгаруулах даамын тэмцээн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургуулийн байранд арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд амжилттай боллоо. Энэ удаагийн тэмцээнд нийслэл, орон нутгийн 14 баг оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд зургаан даамчин (эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав) багтсан. Тэмцээн швейцарь системээр нийт найман өрөг тоглож, дүнгээ гаргахад үндсэн болон блиц тоглолтод Баянзүрх дүүргийн “Шавь цогцолбор” сургууль тэргүүлжээ.

Дүнг танилцуулья:

ҮНДСЭН:

1. Шавь цогцолбор сургууль (Баянзүрх)

2. 42-р дунд сургууль (Сонгинохайрхан)

3. Дэлгэрмөрөн цогцолбор сургууль (Хөвсгөл)

4.84-р сургууль (Баянзүрх)

5. Дорноговь 1-р сургууль

6. Баруунхараа ЕБС (Сэлэнгэ-Баянгол)

7. 39-р сургууль (Чингэлтэй дүүрэг)

8. Хөтөл ЕБС (Сэлэнгэ-Сайхан)

9. Гэгээрэл (Баянгол дүүрэг)

10. БТСДундсургууль (Cүхбаатар дүүрэг)

11. Шинэ Монгол (Баянзүрх)

12. 61-р сургууль (Чингэлтэй дүүрэг)

13. 57-р сургууль (Чингэлтэй дүүрэг)

14. Эхлэл (Баянгол дүүрэг)

БЛИЦ:

1. Шавь цогцолбор сургууль (Баянзүрх)

2. 42-р дунд сургууль (Сонгинохайрхан)

3. Сайншандын 1-р сургууль (Дорноговь)

4.Дэлгэрмөрөн цогцолбор (Хөвсгөл)

5. 84-р сургууль (Баянзүрх)

6.Хөтөл ЕБС (Сэлэнгэ-Сайхан)

7. Баруунхараа ЕБС (Сэлэнгэ-Баянгол) тус тус орлоо.

  Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна