M.I.A. шинэ сингл гаргалаа

2015 оны 11 сарын 23

“Хүрээгээ тэл” гэсэн үг нь M.I.A. дуучин бүсгүйн шинэ цомгийн уриа болж буйг түүний “Borders” гэсэн шинэ синглийн нэр  илэрхийлж байна.

Дуучин бүсгүйн талаар сүүлийн мэдээ нь долдугаар сард сонсогдож байсан ба өнөөдөр M.I.A. дуучин бүсгүй Borders нэртэй шинэ дуугаа танилцуулж байна. Шинэ  сингл нь удахгүй нийтийн хүртээл болох Matahdatah гэсэн цомгийн хэсэг юм.  Цомгийнхоо утга санааг тэр ярихдаа хувийн хил хязгаараа чөлөөлөхийг шинэ бүтээл нь уриалж байгаа  гэжээ. Мөн тэрээр цомгийн сингл бүрийг янз бүрийн улс оронд авахуулсан видео дагалдана гэсэн юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна