Ховд аймгийн багш нар компьютерээ авлаа

2015 оны 11 сарын 23

Сэтгүүлч:
Ховд

Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам багш нэг бүрийг зөөврийн компьтерээр хангаж байгаа. Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа 1011 багш нэг бүр зөөврийн компьтерээ гардан авсан тухай БСШУЯ мэдээлж байна.

Мөн сургууль бүрийн компьютерийн лабораторийг шинэчилж 390 ширхэг сурагчийн компьютер олгосон байна. Багшийн компьютерийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, БСШУ-ны дэд сайд асан Я.Төмөрбаатар, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар гардуулан өгчээ. Энэ үеэр Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд “Багшийн ажлыг дэмжсэн, боловсролын чанарт чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт хийсэн Л.Гантөмөр сайдад нийт багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна