Йорданы ван Путинтэй уулзана

2015 оны 11 сарын 23

 

АНУ-ын холбоотон Йорданы ван Абдулла Мягмар гаригт /XI.24/ Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах болсныг албаны эх сурвалж мэдээлжээ. Йорданы ван Абдулла ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй “Исламын улс” бүлэглэлийн удирдлага дор байх Сирийн террорист бүлгүүдтэй хэрхэн тэмцэх тухай авч хэлэлцэх гэнэ.

 

Өмнө нь ОХУ агаараас цохилт өгөхдөө Сири дэх Барууны дэмжлэгтэй “Өмнөд фронт” гэх босогчдыг онилохгүй байхаар Йорданы талтай ярилцаж тохиролцсон аж.

 

Ван Абдулла Сирийн өмнөд хэсгийн нутаг дахь ОХУ-ын агаарын цохилт нь Йорданыг зорих дүрвэгчдийг улам нэмэгдүүлэхэд санаа зовинож байгаа аж. Сирийн иргэний дайны улмаас хөрш Йордан дахь сири  дүрвэгчдийн тоо хэдийнэ сая хол давжээ.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сарын 30-ноос эхлэн Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад агаараас цохилт өгч эхэлсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна