Итгэмээргүй юм: Бьорк 50 хүрчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Итгэмээргүй юм: Бьорк 50 хүрчээ

Бьорк тэгш ойгоо тэмдэглэж байх зуур бид энэ алдартай исланд бүсгүйг яагаад биширдэг болсноо санацгаая. Итгэнэ үү байна уу өрөө мэд. Өнөөдөр Исландын дуучин, хөгжмийн зохиолч,  жүжигчин Бьорк 50 настайгаа золгож байна.

Анхны цомог нь гарч байсан алс тэртээх 1977 оноос хойш Бьорк хөгжмийн карьерын хүрч болох хамгийн дээд цэгт нь хүрсэн. Түүний уран бүтээл  маш олон шагналаар шагнуулж,  шүтэн бишрэгчид нь шинэ цомог бүрийг нь хүлээж байдаг. Бьоркийн уран бүтээлийн олон талыг энэ жил Нью-Йоркийн музейд нээгдсэнуран бүтээлийн үзэсгэлэн нь баталж байна. Түүнийг дан ганц хөгжмийн авьяасаар нь үнэлж бас болохгүй юм. Бьоркаас жүжигчний авъяасыг нь Данийн найруулагч Ларсфон Триер олж нээжээ. Тэрээр Бьоркийг “Харанхуйд бүжиглэгч” кинондоо 1999 онд урин тоглуулжээ. Каннын наадамд кино дээд шагналыг нь Бьорк “эмэгтэйн шилдэг дүрийн шагналыг нь тус тус авсан билээ.  Дуучин бүсгүй  бусад олон киноны хөгжмийг зохиожээ. Аз болоход Бьорк өнөөдөр ололт дээрээ зогсоогүй улам урагшилжVulnicuraцомгоо гаргасан бөгөөд төрлөх Исландын байгаль орчны төлөө тууштай тэмцэж байгаа.

“Харанхуйд бүжиглэгч”

“Харанхуйд бүжиглэгч”

“Харанхуйд бүжиглэгч” киноны кадраас

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж