“Хөршийн хяналт” зөвлөлгөөнийг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

“Хөршийн хяналт” зөвлөлгөөнийг зохион байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор баталсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдэд сурталчлах, дүүрэг, хорооны Засаг даргын оролцоог сайжруулах зорилгоор “Хөршийн хяналт” уулзалт, зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран энэ сарын 20-нд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга, хэсгийн байцаагч, Хөршийн хяналтын бүлгийн ахлагч, Сууц өмчлөгчдийн холбоо, Харуул хамгаалалтын байгууллага, иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцов.

“Хөршийн өдөр” үйл ажиллагааг идэвхи санаачилгатай зохион байгуулсан Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 7 дугаар хороог өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж