Талийгаачид зул өргөв

2015 оны 11 сарын 23

“Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч агсан Л.Болормаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр хамтран зүтгэгч, нөхөд нь зул өргөлөө.

Сэтгүүлч Л.Болормаа нь 1998 оноос хойш өнөөг хүртэл эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичдэг байсан юм. Энэ ч үүднээс талийгчид хүндэтгэл үзүүлж түүнтэй сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байсан “Mongolian Mining Journal”, “Өнөөдөр” сонин, Уул уурхайн ассоциаци тэргүүтэй ашигт малтмал, уул уурхайн салбарын төлөөлөл, Шилдэг нийтлэлчдийн клуб, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл ирсэн байлаа. Сэтгүүл зүйн томоохон төлөөлөл байсан түүний дурсгалыг салбарынхан нь хүндэтгэн цаашид нэрээр нь сан байгуулах талаар ярьж байгаа юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна