Байгаль орчны уралдааны ялагчид тодров

2015 оны 11 сарын 23

 

Байгаль орчны мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор Лондон хотын хаантны нийгэмлэгээс зарласан гэрэл зургийн  олон улсын уралдааны дүн гарч ялагчдыг тодруулжээ.

 

Gizmodo хэвлэлд өгүүлснээр, уралдааны ялагч нь жижиг цөөрмийн ёроолоос олон тооны шанаган хорхойн зургийг авч чадсан Бельгийн биологич, гэрэл зурагчин Берт Виллер болжээ.

 

“Бельгийн миний амьдардаг хэсгээс цөөрөм олно гэдэг энгийн хэрэг биш. Цэнгэг устайг шүү дээ. Надад олдсон тэр боломжийг би ашиглахаар оролдсон минь энэ” гэж тэргүүн шагналтан ярьжээ.

 

Бусад шагналтнуудын зургуудыг дор танилцуулж байна. Уралдаанд тэргүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 26-нд нээгдэнэ.

 

Ялагч Берт Виллер (Бельги). Шанаган хорхойг доороос нь.

 

Клаудиа Погоройц (Герман), “Зан араншин” ангиллын ялагч.Май загасны сүрэг шүрэн арлын аварга загаснаас зугтаж байгаа нь.

 

Ульрике Бауэр (Их Британи), “Биологийн хөгжил” ангиллын тэргүүн байр. Судаст ургамлын Polypodióphyta ус түлхэх чанар.

 

Марта Роббинс (Герман), Экологи ба хүрээлэн буй орчны шинжлэх ухаан” ангиллын хоёрдугаар байр.Горилла бич эвкалиптийн модны холтсыг идэж байгаа нь.

 

ИвэнД’Алессандро (АНУ), тусгай шагналтан.Карибын тэнгисийн шүрний колони.

 

Давид Гаглио(ӨАБНУ), тусгай шагналтан. Бабуин бодлогошров.

 

Стив Гшмайсснер (Их Британи), тусгай шагнал. Хавч төрлийн шимэгч нян

 

Фабио Пупин(Итали), “Биологийн хөгжил” ангилалд хоёрдугаар байр. Одойн гэх хорт могой (Африкийн хорт могой).

 

Лука Антонио Марино (Итали), “Зан араншин” ангиллын хоёрдугаар байр.Капуцин бич самар хагалж байгаа нь

 

Хосе Хуан Эрнандес Мартинес (Испани), тусгай шагналтан, Вихляй (хөөрхөн тоодог).

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна