Бүтээлч хүний унтахаасаа өмнө хэрэгжүүлдэг зүйлс

2015 оны 11 сарын 23

Бид бүгдээрээ өдөр бүр өглөө эрт босч, дэлхий ертөнцийн ажил хэрэг, асуудлуудтай “тулалддаг” амжилттай, алдартай хүмүүсийн тухай түүхийг сонсч байсан билээ. Гэхдээ өдрийн үлдсэн цаг ямар чухал үүрэгтэй вэ? Амжилттай хүмүүс унтахаасаа өмнө ямар зөв зүйлийг хийдэг вэ? Та нууцыг нь мэдмээр байна уу? Тэд маргаашийг улам бүтээлч болгохын төлөө бэлтгэдэг.

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хэрэгжүүлдэг 6 дадлыг уншицгаая.

1. Нэг цаг ном унш

Майкрософтын үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс номын хорхойтон. Тэр орой болгон унтахынхаа өмнө улс төр, орчин цагийн үйл явдлууд гээд олон сэдвээр нэг цаг ном уншдаг.

Шинэ мэдлэг олж авах нь мэдээж хэрэг тодорхой үр дүнтэй. Өдөр тутам уншиж байх нь стрессийг бууруулж, ой тогтоолтыг сайжруулдаг. Essex их сургуулийн 2009 онд явуулсан судалгаагаар өдөрт 6 минут юм уншихад л стрессийн түвшинг 68%-иар бууруулдаг болохыг тогтоосон байна.

Оройн цагаар сайн ном уншихын бас нэг том давуу тал нь тархийг урт хугацаанд эрүүл байлгахад нөлөөлдөг байна. Унших болгонд таны оюун тархинд дасгал болж байдаг. Британид хийсэн судалгаагаар өөрийнхөө оюун тархийг идэвхижүүлдэг хүмүүс унших гэх мэт оюуны үйл ажиллагаагаар дамжуулан нас ахих тусам буурч байдаг сэтгэх чадвараа 32%-иар сайжруулдаг болохыг тогтоосон байна.

2. Цахилгаан хэрэгслээ унтраа

Арианна Хаффингтон ядаргаанд орж, толгойндоо гэмтэл авч, 5 удаа хагалгаанд орж байсан аж. Тэр орой бүр унтахаасаа өмнө гар утсаа өөрт нь саад болохооргүйгээр өөр өрөөнд тавьдаг байна. Шинжлэх ухаан ч бас нэг зүйлийг баталж байгаа билээ. Харвардын их сургуулийн мэдээгүйжүүлэлтийн мэргэжилтэн, профессор Чарльз Чейзлер бидний гар утасны дэлгэцнээс цацарч байгаа хурц гэрлүүд нь бие махбодын байгалийн унтах цагийн хэмнэлд саад болж, бие махбодод шөнийн цагийг өдрийн цаг мэт “ойлгуулах” дохио өгдөг байна. Мөн тархины тодорхой төрлийн химийн бодисуудыг ялгаруулах явцад саад болж, унтахад маш хэцүү болгодог аж. Хэрэв та орой сайн унтаж амармаар байвал гар утсаа өөр өрөөнд тавиарай.

3. Алхах

Завгүй ерөнхийлөгч Баффер орой унтахаасаа өмнө алхдаг. Тэр алхаж, ажлынхаа тухай бодлууд, ажлын ядаргаанаасаа ангижирдаг байна.

Завгүй ажилтан Жоел ч бас стресстэй өдрийн дараа өөрийгөө амраах төгс арга бол оройн цагаар алхах гэж үздэг аж. Өдөр бүр алхаж байх нь олон талын сайн үр нөлөөтэй.

Нэгэн судалгаагаар алхаж байх нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон аж. Алхаж байх үед таны оюун тархи зөвхөн ажиллах биш, “шинэ санааны чөлөөт урсгалыг нээж байдаг.” Хэрэв таньд хүнд хэцүү асуудал тулгарсан ч шийдвэрлэж чадахгүй байгаа бол оройн цагаар зугаалж, алхаж өөрийнхөө хувьд төгс, бүтээлч шийдлээ олохыг зөвлөе.

4. Бясалгах

Тодорхой хугацаагаар бясалгаж байх нь сайн гэдгийг олон жилийн туршид баталсаар байгаа билээ. Үүнд бүү эргэлз. Хатагтай Винфри завгүй, стресстэй өдрийн дараа стрессээс ангижрах сайн арга бол төвлөрөн бясалгал хийхээс илүү сайн арга байхгүй гэж үздэг.

Бясалгалын тухай янз бүрийн үзэл бодол байдаг. Гэхдээ бясалгал хийх үнэхээр таньд тустай. 2014 онд бясалгалтай холбогдолтой 19,000 тохиолдолд судалгаа хийхэд үр дүн нь тодорхой сайн байжээ. Бясалгал хийхэд стресс, уур бухимдал, санаа зовнил, сэтгэлийн дарамт түгшүүр, өвчнийг намдаахад тусалдаг. Бясалгалын талаар ямар үзэл бодолтой байх нь хамаагүй, ямар ч байсан үр дүнтэй гэдэгтэй та маргах хэрэггүй болов уу.

5. Бүтээлч байх

Фортун сэтгүүлд 2006 онд Вера Ванг бичсэн нийтлэлдээ оройн цагаар бага ч болов дизайн гаргаж, бүтээлч зүйл хийдэг тухайгаа бичжээ. Зарим орой чимээгүй байхад ч бас бүтээлч бус байдлын хүлээснээс гарах төгс гарц гэж хэлж болно.

Бас нэгэн судалгаагаар тухайн өдөр хичнээн ядарсан ч бай оройн цаг бол бүтээлч байдлын төгс цаг болохыг тогтоожээ. Албион коллежийн хийсэн судалгаагаар ажлын бус цагаар бүтээлч зүйл хийх нь сайн болохыг тогтоосон байна.

Хэрэв та өглөөний хүн бол хамгийн бүтээлч санаанууд орой унтахаас тань өмнө л гарч ирдэг. Оройн цаг тархины хязгаарлалтыг бууруулдаг гэдэгт судлаачид итгэдэг. Таны логик холболт хийх чадвар буурсан байж болох ч дуртай зүйлээ хийх үед өмнө нь хийж чадаагүй зүйлээ хийх чадвартай болдог байна.

6. Маргаашаа төлөвлө

Американ Экспрессийн гүйцэтгэх захирал оройн цагаа маш энгийн аргаар өнгөрүүлдэг. Тэр маргааш өдөр нь хийхийг хүсч байгаа хамгийн чухал гурван зүйлээ төлөвлөдөг. Энэ аргаар тэр өглөө нь хийж амжуулах хамгийн чухал гурван ажилтайгаа “сэрдэг”. Ченаултын баг 90-ээд оны эхээр нэгэн судалгаа хийжээ. Судлаачид дунд сургуулийн бүлэг сурагчдыг их сургууль, коллежийг 4 жил сурч төгсөөд ажил дээр гарах хүртэл нь судалжээ. Судлаачид дунд сургуульд байхаасаа цагийн менежмент хийх чадвартай сурагчидтай 4 жилийн дараа уулзахад гайхалтай үр дүнг нээжээ.

Цагийн менежмент сайтай сурагчид үнэлгээний голч дүн өндөртэй байсан төдийгүй SAT шалгалтанд өндөр оноо авсан байв. Үндсэндээ бол сургуулийн бодит тохиромж, нийцлээс илүү цагийн менежмент академик амжилтанд томоохон үүрэг гүйцэтгэдэг байна.

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна