Засгийн газрын хуралдаан болж байна

2015 оны 11 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаан өнөөдөр 16.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд долоон асуудал хэлэлцэж, гурван асуудлаар мэдээлэл сонсохоор төлөвлөсөн байгаа. Тодруулбал, БНХАУ, БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дээрх хуралдаанд оруулсан бол Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ намрын ургац хураалтын талаар танилцуулахаар төлөвлөсөн юм.

Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай (Наадмын үйл ажиллагаанд зориулсан талбай)

С.БАЯРЦОГТ

  1.  

БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай*

С.БАЯРЦОГТ

  1.  

БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай*

С.БАЯРЦОГТ

  1.  

Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн тухай

Ц.ЦОЛМОН

  1.  

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын хавсралт)

Р.БУРМАА

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

  1.  

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

Гадаад хэргийн сайдын олон улсын арга хэмжээнд оролцох тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

  1.  

2015 оны ургац хураалтын дүнгийн тухай

Р.БУРМАА

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна