Футзалын шүүгчийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

2015 оны 11 сарын 23

Заалны хөлбөмбөгийн /футзал/ улирал эхэлж байгаатай холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос шүүгч болох хүсэлтэй залуусдаа зориулан тэдний хүсэл сонирхолыг сонсож энэ удаагийн футзалын анхан шатны шүүгчийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт 3 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд хот хөдөөгийн нийт 27 хүсэл мөрөөдөлтэй залуус хүрэлцэн ирж сургалтанд хамрагдлаа.

Энэхүү сургалтын Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн хэлтэс удирдан амжилттай зохион байгуулж чадлаа. Сургалтын гол зорилго мэдээж өөрийн зүрх сэтгэлээр хөглөгдөн ирсэн хөдөлмөрч залуусын хүсэл сонирхолыг сонсох, амжилттай суралцагч нараа сонгон шалгаруулж цаашдаа системтэй бодлогоор дэмжин ажиллахад орших юм.

 
 

Хүрэлцэн ирж сургалтад хамрагдсан нийт оролцогч нартаа өнөөдөр гэрчилгээг гардуулан өглөө.

Дашрамд дуулгахад Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын лигийн тэмцээнүүд 12-р сарын 3-ны өдрөөс эхлэх юм. Идэвхтэй оролцсон нийт оролцогч нартаа амжилт хүсье. Та бүхэн ирээдүйн шинэ цагийн боловсон хүчин болж чадна шүү.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна