Шинэ дайчдын тангараг өргөх ёслол боллоо

2015 оны 11 сарын 23

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.11.23


- Эрдэнэцагаан сумын хилийн –р отрядын 2015 оны 2-р ээлжинд татагдан ирсэн шинэ дайчдын тангараг өргөх ёслол өчигдөр болжээ. Хилийн 0146-р ангид Улаанбаатар, Дорнод аймгаас залуучууд цэргийн албаа хааж байна. Шинэ дайчид хилийн алба, жагсаал, гардан тулааны болон биеийн тамирын үзүүлэх тоглолтууд хийжээ. Алба дайчдын тангараг өргөх ёслолд шинэ дайчдын гэр бүлийнхэн оролцжээ.

- Иргэн бүр жилд 1 сая 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Энэ хөнглөлтөнд өндөр өртөгтэй эмнээс гадна оношлогоо, амбулатори, мэс засал болон мэс заслийн бус, уламжлалт зэрэг үйлчилгээнүүд хамрагддаг байна. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтыг аймгийн хэмжээнд 134 нэр төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлтэй авах боломжтой байдаг ажээ.

- Монгол улсын хаягжуулалтын тухай хуулиар улсын болон орон нутгийн чанартай баталгаажсан зам, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн болон аялал жуулчлал, амралтын газар, гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг хийнэ. Үүнтэй холбогдуулан тухайн газруудад хаягжилтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалт зохион байгууллаа.

- Монголын Залуучуудын холбооноос“ Хулгайчгүй монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлсэн. Энэхүү хөдөлгөөний нээлт өнгөрөгч амралтын өдөр Баруун-Урт хотноо боллоо. 1992 оноос хойш монгол улсын түүхэнд хараар тэмдэглэсэн 100 хар үйл явдлыг иргэд нэрлэж байна. Гэмт хэрэг авилгад нэр нь холбогдсон бохир нэр бүхий хүмүүсийг улс төрд сонгохгүй байх 2016 оны УИХ-д зөв дадал нэр цэвэр хүмүүсийг сонгоход хулгайчгүй монгол хөдөлгөөн болон иргэдээс авсан санал асуулга чухал үүрэг гүйцэтгэх юм.

ЭХ СУРВАЛЖ: BBS TV

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна