Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцрохыг шаардлаа

2015 оны 11 сарын 23

Парламентад суудалгүй таван нам, үүнд, Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам хамтран хэвлэлийн бага хуралд хийж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Засгийн газрын гаргаж буй буруу шийдвэр болгоныг парламентад суудалгүй намууд эсэргүүцсээр ирсэн боловч, бодит байдлыг харах, ойлгох чадваргүй болсон хэмээн Засгийн газрын буруутгалаа. Сүүлийн үед шуугиан болоод байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнийн өөрийгөө шатаасан хэрэгт эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэж байгаагаа илэрхийллээ. “С.Эрдэнэ нь арваннэгдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр шийдлийн Засгийн газрын харалган бодлого, С.Баярцогтын хорт найруулга, М.Энхсайханы гэмт явуулгаар монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд хөсөрдөж, алдагдсан эрхээ хамгаалуулалахд хүчин мөхөсдөж буйгаа мэдэгдээд сэтгүүлчдийн өмнө өөрийгөө шатааж, амиа золиослох аймшигт оролдлого хийсэн нь эрх баригчдын урвагч бодлогын уршиг” гэж парламентад суудалгүй намууд үзэж байгаа аж.

А.ТУЛГА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна