Засгийн газрын хуралдаан дууслаа

2015 оны 11 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлсэн бөгөөд 19.30 цагийн үед өндөрлөсөн байна. Тус хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаарх мэдээллийг маргааш 11.00 цагт сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэлэлцэж магадгүй гэх таамаглал байсан ч энэ тухай хэлэлцээгүй аж. Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүнийг Төв аймаг дахь урьдчилан хорих төвд саатуулсан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-нд баривчлан саатуулсан байдаг. Үүний дараа Эрүүл мэн, спортын сайд Г.Шийлэгдамба сайдын албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад ирүүлсэн.

Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа “Ардчилсан нам Эрүүл мэнд, спортын сайдад хүнээ нэр дэвшүүлж, хариуцлагаа үүрэх ёстой. Эл салбар эзэнгүйдэж байна” гэсэн асуудлыг хөндсөн. Гэвч намуудын Засагт хамтарсан хэлэлцээрээр дээрх албан тушаал МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд хамаарч байгаа тул тус эвслээс нэрээ оруулж ирсэн нөхцөлд энэ асуудал хэлэлцэгдэж нэг тийш болох бололтой.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна