Оюутны лигийн тэмцээн болж байна

2015 оны 11 сарын 24

16 дахь удаагийн сагсан бөмбөгийн Оюутны лигийн тэмцээн шинэ улирлаа эхлүүллээ. Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 20 баг, эмэгтэй 12 баг оролцож байгаа бөгөөд Улсын болон Хувийн их дээд сургуулиудын баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Энэ удаагийн лигийн тэмцээн өнгөрсөн улирлын адилаар Спортын төв ордноос гадна сургууль тус бүрийн талбайд болж байгаа юм.

Өнгөрсөн улирлын Оюутны лигийн аваргаар ШУТИС-ийн баг шалгарч байсан бол эмэгтэй багуудаас “Этүгэн” их сургуулийн баг цомын эзэд болж байсан түүхтэй. Мөн хувийн хэвшлийн болон улсын сургуулиуд тус тусдаа бүсэд хуваагдан өрсөлдөж байсан бол энэ улиралд хамтдаа тоглохоор болоод байна.

Оюутны лигийн бүх оддын тоглолт 2-р сард зохион байгуулагдах бол Плэй-Оффын тоглолтууд 3-р сард эхэлнэ.

Тоглолтын хуваарь болон бусад мэдээ мэдээллүүд МНЦБА.МН вебсайтад болон Фэйсбүүк дэх Монголын Их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбооны хуудсанд байршиж байна.

Дашрамд дуулгахад, Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирал ирэх бямба гаригт буюу энэ сарын 28-ны 12.00 цагаас Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд эхэлнэ. Энэ өдөр 12.00 цагаас “Их өргөө Аравтууд”-“СБЛ ХАСЫН ХVЛЭГVVД”, 14.00 цагаас “Альянс Тех Харцага”-“Дорнод Танан Гарьд” багуудын тоглолт болно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна