Гавьяат тамирчин, ахмад дасгалжуулагч Ц.Нацагдоржид туслацгаая

2015 оны 11 сарын 24

Гавъяат тамирчин, ахмад дасгалжуулагч Ц.Нацагдорж нь хүнд өвчний улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас эмчилгээний зардалд хандив туслалцаа үзүүлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.

Хандивын данс: Ц.Нацагдорж, “Голомт банк: 1105065537
“ХААН” банк: Цэдэндамба Нацагдорж: 5030490242
Харилцах утас: 99208420, 99066095

 

Гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдоржийн намтар

Ц.Нацагдорж нь Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1944 онд төрсөн. Ам бүл 4. 1953-1960 онд дунд сургууль, 1965-1968 онуудад цэргийн алба хаасан, 1965-1976 онд улсын шигшээ багт тамирчин, 1973-1977 онд УБДС-ийн Биеийн тамирийн ангийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

1965 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж 1965-1976 онд Улсын шигшээ багт тамирчин, 1976-1991 онд Цагдаагийн “Хүч” БТС-ын нийгэмлэгт үндэсний бөх, чөлөөт бөхийн багийн ахлах дасгалжуулагч, 1993-1994 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-2000 онд Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубэд бөхийн чөлөөт барилдааны ахлах дасгалжуулагч, 1991-1993, 2000-2003, 2006-2007 онуудад БНХАУ-д чөлөөт бөхийн мэргэжилтэн дасгалжуулагчаар, 2002-2006 онд АНУ-ын Калифорн мужийн Оакланд хотын 111 дүгээр сургуульд гэрээт дасгалжуулагчаар, 2008 оноос Нийслэлийн Биеийн тамир, спорт хороонд Оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

Ц.Нацагдорж нь улсын шигшээ багт тамирчин байх хугацаандаа Олимпийн их наадамд гурав, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа, тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа тус тус оролцож байранд давхардсан тоогоор зургаан удаа шалгарч байв.

ДАШТ-ээс 1974 онд хүрэл, 1975 онд мөнгөн медалиудыг тус тус хүртжээ. Дэлхийн оюутны их наадам “Универсиад-73”-аас анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол 1975 онд АНУ-ын Толидо хотод зохиогдсон Дэлхийн шилдэг багуудын цомын төлөө тэмцээний мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1973 онд алт, 1974 онд хүрэл медалийг тус тус авсан юм.

Мөн Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо “FILA” –ны А зэрэглэлд багтаан ДАШТ-тэй дүйцүүлэн явуулдаг Болгар улсын алдарт бөх “Дан-Колов”-ын буюу Герман улсын “Зилэн”Биндер”-ийн нэрэмжит олон улсын тэмцээнүүдээс тус бүр алтан медаль, нийслэл Улаанбаатар хотноо явагддаг уламжлалт “Интернациональ” тэмцээнд таван жил дараалан түрүүлсний дээр Иран, Польш, Чехсловак, Унгар, Турк, ОХУ болон бусад орнуудад зохион явагдсан тэмцээнүүдэд удаа дараалан амжилттай оролцож 50 шахам алт, мөнгө, хүрэл медалийг авсан байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа аварга болж байв.

Ц.Нацагдорж нь тив, дэлхий, олимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсган мандуулж явсан Монголын чөлөөт бөхийн спортын алтан үеийн тамирчдын нэг билээ.

Ц.Нацагдорж нь зөвхөн залуу насны эр бяр, эрч хүчээрээ дэлхийн давцанд улс орныхоо нэрийг мандуулж явсан төдийгүй монгол хүний өвөг дээдсээсээ өвлөн авч үлдэж Монгол хүний хүч чадлыг харуулж 1995, 1996 онд БНБАУ-д явагдсан Ахмадын ДАШТ-ээс хошой алтан медаль, 1997 онд Швейцарь улсад явагдсан ДАШТ-ээс мөнгөн медаль авч ийнхүү 60 шахам насандаа төрийнхөө алтан соёмбот далбааг дэлхийн тавцанд мандуулж явсан манай алдар бөх юм.

Алдартай сайн тамирчин байсан төдийгүй авьяаслаг сайн дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгчийн нэг юм.

1976 оноос цагдаагийн “Хүч” БТС-ын нийгэмлэгт чөлөөт бөх, үндэсний бөхийн дасгалжуулагчаар 15 жил ажиллахдаа үндэсний бөхөөр Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Арслан, Гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ, МУ-ын заан Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, С.Сүхбаатар, Улсын начин Н.Түмэннаст, Ш.Лхагвасүрэн, С.Баатар, Д.Цогтгэрэл, Д.Амаржаргал, Г.Бат-Амгалан, аймгийн арслан А.Пүрэвжав, Н.Баярмагнай, Г.Батпүрэв нарийн зэрэг 20 шахам бөхчүүдийг бэлтгэн гаргасан нь одоог хүртэл шавь нар нь зүлэг ногоон дэвжээндээ багшийнхаа заасан бөхийн эрдэм, ёс жудгаар төрийн наадамд алдар цолоо дуудуулан барилдаж байгаагийн дээр төр түшилцэж, түмэн олныхоо төлөө зүтгэж яваа олон зуун шавь нар байна.

Ц.Нацагдоржийн чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд гаргасан уйгагүй ажиллагаа, хөдөлмөрийн үр дүнд түүний бэлтгэн дасгалжуулсан баг тамирчдаас нь Монгол улсын гавьяат тамирчин Б.Болд Олон улсын хэмжээний мастер С.Сүхбаатар, Ч.Бямбадорж, Н.Лхамсүрэн, Г.Хишигдорж нарын зэрэг алдарт бөхчүүд төрөн гарсан байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулсан баг нь 18 удаа оролцсоноос 8 удаа улсад тэргүүлэн аварга баг болсон бол 10 удаа 2-3 дугаар байр эзэлж байжээ.

Түүний “Хүч” БТС-нд ажиллаж, сурган дасгалжуулсан шавь нараас нь спортын гавьяат тамирчин 2, Олон улсын хэмжээний мастер 10, спортын мастер 25, спортын дэд мастер 16, спортын I, II, III зэрэгтэй тамирчин 350 шахам төрөн гарчээ.

Чөлөөт бөхөөр эхлэн хичээллэгч болон өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн насны ангиллаар бөхийн бэлтгэл сургуулилтыг явуулахдаа зөвхөн төв суурин газар бус хилийн ангиудад алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагч, НАХЯ-ны /тэр үеийн нэрээр/ харьяа цагдаа, гал, засан хүмүүжүүлэх газар зэрэг албадуудын бөхийн спортыг сурталчилан дэлгэрүүлэх, байгууллагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулж, авьяаслаг тамирчдыг сонгон авч бөхийн спортоор секц дугуйлан хичээллүүлэн, бөхийн залгамж халаа, шинэ залуу хойч үеийг бэлтгэсэн нь түүний бусдаас илүүтэй шинийг санаачилсан сургалт дасгалжуулалтын ажлын арга барилын онцлог сайн тал байсан юм.

1994 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Хангарьд” спорт клубт чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар 200 гаруй тамирчдыг тогтмол сургалтанд хамруулан дасгалжуулсны үр дүнд ОУХМ 5, Спортын мастер 8, дээд мастер 10-ыг бэлдэж, өсвөр залуучуудын УАШТ болон нэрэмжит тэмцээнүүдээс 60 шахам медаль авч улмаар улсын шигшээ багт Ө.Ууганбаяр, Н.Баярмагнай, А.Болдсүх, Б.Батчулуун, Н.Бүрэнбаатар, Г.Батпүрэв нарыг бэлтгэн гаргаж өгсөн.

Улсын шигшээ багт 12 жил тамирчин, бөхийн дасгалжуулагчаар 32 жил, нийт 44 жил бөхийн спортод зүтгэж яваа нэгэн билээ.

Ц.Нацагдорж нь үндэсний бөх болон чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, олон зуун шилдэг тамирчид, дасгалжуулагчдыг төрүүлэн гаргах, хүмүүжүүлэхэд анхан шатны нийгэмлэг, хороодоос эхлэн энэхүү 50 шахам жил өөрийн бүтээлч хөдөлмөрөө зориулсан алтан үеийн алдарт бөх төдийгүй нэрт дасгалжуулагчдын нэг бөгөөд одоо өөрийн гар дээр хүмүүжсэн шавь нартаа дасгалжуулах эрдэм ухааныг заан сургаж, бөхийн дараагийн шинэ үеийг төрүүлэн гаргахын төлөө санаа тавин ажиллаж байгаа юм.

Ц.Нацагдорж нь Олимп, ДАШТ-н, дэлхийн хэмжээний тэмцээнүүд болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд:

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алтан медаль авсан.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс

  • 1973 онд алтан медаль
  • 1974 онд хүрэл медаль /сонгомол бөхөөр/

Оюутан залуучуудын дэлхийн аварга шалгаруулах “Универсиад-73” тэмцээнээс

  • 1973 онд алтан медаль /анхных/
  • 1974 онд хүрэл медаль
  • 1975 онд мөнгөн медаль

Дэлхийн шилдэг багуудын цомын төлөө тэмцээнээс

  • 1975 онд мөнгөн медаль

Ахмад бөхчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс

  • 1995 онд алтан медаль
  • 1996 онд алтан медаль
  • 1997 онд мөнгөн медаль

Ц.Нацагдорж нь нийт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс

  • Алтан медаль 2
  • Мөнгөн медаль 2
  • Хүрэл медаль 1

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэхүйц хэмжээний тэмцээнээс

  • Алтан медаль 1
  • Мөнгөн медаль 1

Ц.Нацагдорж нь 50-н жил чөлөөт бөхийг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулан эдүгээ Монголын чөлөөт бөхийн холбооны шигшээ багийн барилдааны мэх техникийн зөвлөх багш, чөлөөт бөхийн холбооны мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагийн дээр 55, 56, 57 насандаа Ахмад бөхчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль мөн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж дэлхийд Монголын хүний бөхийн онцгой авъяас хүч чадал, бие бялдрыг дэлхийд харуулж чадсан түүний хүний нэг юм.

Ц.Нацагдоржийн бэлтгэсэн шавь нараас нь Дэлхийн хошой мөнгөн медальт Б.Болд, хүрэл медальт Ц.Цогтбаяр, Азийн тоглолтын мөнгөн медальт С.Сүхбаатар, Ч.Бямбадорж гэх мэт өндөр зэрэгтэй 200 гаруй тамирчдыг чөлөөт бөхөөр бэлдсэний дээр үндэсний бөхөөр Дархан аварга Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, Улсын арслан Мөнх-Эрдэнэ, Улсын заан Хишигдорж, Х.Мягмар, С.Сүхбаатар гэх мэт 100 гаруй Улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүдийг бэлтгэн гаргасан ахмад дасгалжуулагч бөхийн зүтгэлтгэй хүн юм.

Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх зорилгоор хөдөө, орон нутгийн багш, шүүгчид, тамирчид сургалт арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч тод жишээ нь Булган, Эрдэнэт, Баянхонгор, Сүхбаатар, Увс, Өвөрхангай зэрэг аймгуудын өсвөр залуу тамирчдын амжилтт эрс сайн байгааг хэлж болно.

Үүний зэрэгцээ Эрдэнэтийн “Ирээдүйн Одод”, Баянхонгорын “Байдрагийн хүчтэн” спорт клубуудыг санаачлан байгуулан ажилласанаар тус аймаг мөн хотуудын өсвөр, залуу тамирчдын спортын амжилт сайжирч байгаа билээ.

Ц.Нацагдоржийн бэлтгэн гаргасан шавь нараас нь Ч.Раднаабазар, Б.Баяраа нар нь гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдсаны дээр А.Дарханбаатар, Б.Идэрсайхан, С.Мөнхдуулдах нарын дасгалжуулсан тамирчид нь спортын өндөр амжилт гаргаж байгаа нь Ц.Нацагдоржийн бэлтгэн гаргасан дасгалжуулагчдын үр дүн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна