С.Эрдэнийг арьс нөхөх хагалгаанд оруулжээ

2015 оны 11 сарын 24

“Эрдэнэс Таван толгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг ГССҮТ-ийн Түлэнхийн төвд эмчилж байгаа билээ. Тэгвэл түүнд өнгөрсөн долоо хоногт арьс нөхөх хагалгаа хийжээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

С.Эрдэнийг БНСУ-д эмчилгээнд явуулах асуудал яригдаж байгаа билээ. Энэ талаар “Эрдэнэс Таван толгой” компанийн мэргэжилтнээс тодруулбал, “Манай компаниас С.Эрдэнийн эмчилгээний зардалд одоогоор гурван сая гаруй төгрөг өгсөн. Цаашид БНСУ-руу эмчилгээнд явуулах саналыг ар гэрээс нь эхний байдлаар тавьсан. Энэ саналыг албан ёсоор бичгээр өгч, эмнэлгийн байгууллагын дүгнэлттэйгээр гаргаж өгөх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд манай зүгээс эмчилгээнд явуулахаар ярьж байгаа” гэв.

Сануулахад, С.Эрдэнэ “Эрдэнэс Таван толгой” компанийн Зүүн цанхын уурхайд ажилладаг 200 гаруй ажилтныг өөр компани руу шилжүүлэх асуудлыг эсэргүүцэн удаа дараа суулт, тэмцэл хийсэн билээ. Улмаар эцэст нь тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өөрийгөө шатаасан юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна