Францын талаас цохилт хийлээ

2015 оны 11 сарын 24

© EPA/ECPAD

 

Францын нисэх хүчин Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалд анхны цохилт хийсэн тухай даваа гаригийн орой Францын Батлан хамгаалах яам мэдээлэв.

 

Сирийн хойд хэсгийн Ракка хотын район дахь Исламын улсын дэд бүтцийг францчууд хоёр дахь удаагаа бөмбөгдсөн байна. “Хоёр Mirage 2000 онгоц Иордан дахь баазаас хөөрсний дараа тэдэнтэй дөрвөн Rafale Marine онгоц нэгдэн агаарын довтолгооныг хийжээ. “Командын байр, машины зогсоол, техникийн засварын газруудыг устгалаа” гэж яамны төлөөлөгч хэлэв.

 

Үүний өмнө нисэх онгоцнууд Иракийн Рамади, Мосул хотын районд Исламын улсын байрлалд цохилт хийсэн тухай Францын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга генерал Пьер де Вилье мэдээлжээ.

 

Францын тэнгисийн флотын тэргүүн хөлөг онгоцыг Сири, Ирак дахь Исламын улсын террористуудын эсрэг ажиллагаанд оролцуулах шийдвэрийг 11 дүгээр сарын эхээр зарласан юм.

 

"Шарль де Голль" хөлөг

 

 

"Шарль де Голль" онгоц тээгч хөлөг нь 40 онгоцтой. Онгоцнуудын тоонд олон талын зориулалт бүхий Rafale M гэх 12 сөнөөгч онгоцнуудтай . Энэ хөлөг онгоц нь Францын цорын ганц онгоц тээгч хөлөг юм. Онгоц тээгч байлдааны бүсэд очсоноор Ирак, Сири дэх террористуудад цохилт өгөх Францын хүчийг уг хөлөг онгоцыг эрс нэмэгдүүлнэ. Түүнийг байлдааны бүсэд орж ирэхээс өмнө Арабын Нэгдсэн Эмират дахь Аз-Зафра баазад байрласан зургаан Rafale онгоцоор Франц Сири дэр террористуудын байрлалыг бөмбөгдөж иржээ. Тэднийг Иорданы Жонон Хасаны нисэх баазад байрласан зургаан Mirage 2000 сөнөөгч дэмжсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна