Хэлмэгдсэн монгол иргэдийн хөшөөнд цэцэг өргөв

2015 оны 11 сарын 24

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд ОХУ-д томилолтоор ажиллав.

Энэ үеэр хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг хүндэтгэж Москва хот дахь Бутовогийн Коммунарка дахь гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөлөө. Хэлмэгдэгсдийн хөшөөний арчлалт хамгаалалтыг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хариуцуулахаар хүлээлгэж өгөв.

Хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр баривчлагдан хүргэгдэж, мөрдөгдөн шийтгүүлж хэлмэгдсэн 400 гаруй монгол иргэд байсан бөгөөд тэдэнтэй холбоотой хэрэг материалыг хуулбарлан аваад байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна