One Direction шилдэг болов

2015 оны 11 сарын 24

Америкийн хөгжмийн шагнал 2015 наадам оны шилдгүүдээ шалгарууллаа. АНУ-ын Лос Анжелес хотын Майкрософт театрт болсон наадмын үйл ажиллагааг дуучин Женнифер Лопез хөтлөн явуулсан байна. Оны шилдэг уран бүтээлчдийн шалгаруулалтыг олон нийтийн санал асуулгаар явуулсан юм. Америкийн хөгжмийн шагнал 2015 наадамд “One direction” хамтлаг, The Weeknd болон Ариана Гранд нар одтой байсан бөгөөд дуучин Тэйлор Свифт наадмаас гурван шагнал хүртсэн ч очиж амжаагүй байна.

Оны шилдэг уран бүтээлч- One Direction

Үзэгчдийн дуртай  soul/R&B дуучин- The Weeknd

Үзэгчдийн дуртай альтернатив/рок дуучин- Fall Out Boy

Оны шилдэг хамтын бүтээл- Скрилекс, Дипло болон Жастин Бибер –“Чи одоо хаана байна”

Үзэгчдийн дуртай кантри дуучин- Кэрри Андервүүд 

Үзэгчдийн дуртай рок/поп дуучин-Ариана Гранде 

Оны шилдэг залуу уран бүтээлч- Сэм Хант

Оны шилдэг рэп, хип хоп цомог-  Ники Минаж – The Pinkprint

Оны шилдэг  дууны найруулга - Pitch Perfect 2 

Үзэгчдийн дуртай кантри дуучин- Люк Брайн

Үзэгчдийн дуртай поп, рок хамтлаг - One Direction

Үзэгчдийн дуртай  soul /R&B цомог - The Weeknd – Beauty Behind the Madness

Оны шилдэг дуу – Тэйлор Свифт - Blank Space 

Үзэгчдийн дуртай поп/рок дуучин – Эд Ширан

Үзэгчдийн дуртай поп/рок цомог – Тэйлор Свифт – 1989

Үзэгчдийн дуртай кантри хамтлаг - Florida Georgia Line

Үзэгчдийн дуртай кантри цомог - Florida Georgia Line – Anything goes  

Үзэгчдийн дуртай рэп, хип хоп дуучин – Ники Минаж  

Үзэгчдийн дуртай soul/R&B дуучин – Рианна

Үзэгчдийн дуртай контемпорари дуучин – Тэйлор Свифт  

Үзэгчдийн дуртай латин америк дуучин – Энрике Иглесиас

Үзэгчдийн дуртай контемпорари шүтээн - Casting Crowns

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна