Хөршийн өдөрт Баянзүрх дүүргийнхэн тэргүүллээ

2015 оны 11 сарын 24

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Хөршийн өдөр” арга хэмжээнд Баянзүрх дүүрэг амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны долдугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчилах, дүүрэг хорооны оршин суугчид бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ажлын хүрээнд “Хөршийн өдөр” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан.

Уг арга хэмжээнд Баянзүрх дүүрэг идэвх санаачилгатай оролцож, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс нэгдүгээр байрт шалгарсан юм. Харин Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны хамт олон оршин суугчиддаа бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, идэвх санаачилгатай ажилласанаар төрийн анхан шатны байгууллагуудаас шалгарч нэгдүгээр байрыг эзэллээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна