Канад ганц бие эрэгтэй дүрвэгчдийг авахгүй

2015 оны 11 сарын 24

 

Канадын засгийн газар Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээн авч, эх орондоо суурьшуулах нарийвчилсан төлөвлөгөөг өнөөдөр /XI.24/ танилцууллаа. Гэхдээ Парисын халдлагын дараа Сирийн дүрвэгчдээс ганц бие эрэгтэйчүүдийг суурьшуулах төлөвлөгөөнд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

 

Канад улс өмнө нь 1990-ээд оны сүүлээр Косово болон 1972 онд Угандагаас тус бүр 5000 хүнийг эх орондоо авчиран суурьшуулж байжээ. Мөн 1979-1980 онд 60 мянган вьетнамчуудыг Канадад хүлээн авсан аж. Дэлхийн II дайнаас хойш Канадад 1.2 сая гаруй дүрвэгч хүрч ирсэн байна.

 

Сирид 2011 онд ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөөх бослого тэмцэл гарснаар удаан үргэлжилсэн иргэний дайны үндсийг тавьсан юм. Өдгөө Сирийн дөрвөн сая хүн эх орноосоо дүрвэн амьдарч байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна