Цонх дулаалах энгийн арга

2015 оны 11 сарын 24

Хэрэгцээт содон бараа

Цонхоор алдагдаад байдаг дулааныг багасгах аргыг туршаад үзээрэй. Дундаа хийтэй жийрэг, зөөлөвчний зориулалттай гялгар уут, ус хоёр байхад болох нь.

Цонхоо цэвэрлээд, усаа шүршээд хавтгай талаар нь цонхондоо наана. Уутаа цонхныхоо рамнаас бага зэрэг илүү гаргаж өгч, илүү гарсан хэсгээ скоч болон цавуугаар нааж өгнө. Бүр дулаан байлгахыг хүсвэл уутаа давхарлаж наасан ч болно. Энэ уутыг тавилгын дэлгүүрүүд, зах, шуудан гэх мэт газраас илүү олж болох нь. Жирийн гялгар уут байсан ч болох ч энэ уут шиг дулааныг сайн барьж чадахгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна