МАХН ерөнхий нарийн бичгийн даргагүй байна

2015 оны 11 сарын 24

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлигын хэрэгт яллагдагчаар татагдан урьдчилан хорих төвд саатуулагдсан. Үүний дараа нам дотор нь ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн эхэлсэн юм. Гэвч МАХН –ын даргын тайлбараар бол өнөөдрийг хүртэл ерөнхий нарийн бичгийн даргаар хүн томилоогүй. Харин УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж ажлыг нь орлон гүйцэтгэж байгаа ажээ. 

Дэд сайдаасаа чөлөөлөгдсөн Б.Тулгын хувьд МАХН-ын нарийн бичгийн дарга болсон байна.

Г.ХОРОЛ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна