Дасгалжуулагчийн тэтгэлэгтэй сургалтад бүртгэж байна

2015 оны 11 сарын 24

Олон улсын олимпийн хорооны дэмжлэгтэйгээр Унгар улсад болох Олон улсын дасгалжуулагчийн гурван сарын гүнзгийрүүлсэн сургалтад бүртгэж эхэлжээ. Энэхүү сургалт бадминтон, ширээний теннис, усанд сэлэлт, волейбол, хөнгөн атлетик, хөлбөмбөгийн спортын төрлүүдээр явагдах юм байна.

Сургалтад хамрагдахыг хүссэн багш, дасгалжуулагч Монголын үндэсний олимпийн хороонд хандах аж.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна