Талийгаачтай маргааш салах ёс хийнэ

2015 оны 11 сарын 24

МСНЭ-ийн гишүүн, Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, шилдэг сэтгүүлч, нийтлэлч Л.Болормаа 11 дүгээр сарын 21-нд таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд гарз тохиосон билээ. Талийгаачийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 25-нд хөдөөлүүлэх бөгөөд Лхагва гаригийн өглөө 7.10-7.40 цагийн хооронд “Скай плаза” бизнес төвийн их танхимд салах ёс хийнэ.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-12, “Скай плаза” бизнес төв (хуучнаар Чех улсын Элчин сайдын яамны С блок)

Утас: 88080317, 91030305

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна