100 буудалт даамын ДАШТ маргааш өндөрлөнө

2015 оны 11 сарын 24

Голландын Эммен хотноо болж буй 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөхөд хоёр өргийн тоглолт үлдлээ. Таван тивийн шилдэг 20 тоглогч тойргийн журмаар өрсөлдөж байгаагаас 17 өргийн дараах байдлаар 23 оноогоор дэлхийн аварга ОХУ-ын Александр Георгиев тэргүүлсэн хэвээр байгаа бол Голландын хоёр даамчин 21 оноогоор удаалж байна. Харин манай улсаас Ази тивийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг 14, Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга, их мастер Ганбаатарын Ганжаргал 19-р байрт бичигдэж байна. Д.Эрдэнэбилэгийн хувьд 1 хожил, 12 тэнцээ, 4 хожигдолтой, Г.Ганжаргал 13 тэнцээ, 4 хожигдолтой явна.

Тэмцээний дүн: www.wcdraughts.com

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна