Дуурийн гоцлол дуучдын “Классико” тоглолт болно

2015 оны 11 сарын 24

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг өнгөрсөн зуны турш хэрэгжүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд театрын гоцлол дуучдын нэгдсэн гала концертыг тоглож байсан. Тэгвэл дуурийн шилдэг уран бүтээлчдийн “Классико” тоглолт ирэх бямба гариг буюу энэ сарын 28-ны өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдох аж.

Тоглолтод Соёлын тэргүүний ажилтан, дуучин О.Хүрэлбаатар, Г.Шижирболд, А.Сайнбаяр, Ш.Нарачимэг, Э.Бумхүү, Д.Эрдэнэ-Очир, М.Дариймаа, М.Даваадорж, Ч.Энхтайван, Б.Эрдэнэтуяа, Э.Анхбаяр, С.Бат-Эрдэнэ болон концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, концертмейстер Б.Ундрам нар оролцоно.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна