Фейсбүүк шинэ чат апп гаргалаа

2015 оны 11 сарын 24

Олон нийтийн сүлжээ сайт фейсбүүк компани хэрэглэгч хоорондын харилцааны “Messenger” үйлчилгээний ажлын байранд зориулсан хувилбар буюу "Work Chat" апп-ийг гаргажээ.

Энэ нь тус компанийн "Facebook at Work" багц үйлчилгээний нэг хэсэг болох юм. Өнгө төрх, загвар дизайны хувьд "Facebook at Work" нь “Facebook”-ийн энгийн үйлчилгээнээс ялгагдах зүйлгүй. “Work Chat”-ийг зөвхөн нэг компанийн хэрэглэгчид хоорондоо харилцахдаа ашиглах боломжтой. Гэхдээ "Facebook at Work"-ийн Beta буюу туршилтын хувилбарыг ашиглаж байгаа компанийн андройд үйлдлийн системтэй төхөөрөмжтэй хэрэглэгчид “Work Chat”-ийг хэрэглэж эхэлжээ. “Facebook at Work” багцыг энэ оны эхээр хэрэглэгчдэд хүргэх байсан ч зөвхөн туршилтын хэлбэрээр гарсан байна. Ирэх оны эхээр бүрэн хэмжээгээр нь хэрэглэгчдэд хүргэж магадгүй гэж тус компани мэдэгдлээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна