Дэд консул А.Баярсайханд арга хэмжээ авсан

2015 оны 11 сарын 24

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан хилээр их хэмжээний буу, сум гаргаж байгаад баригдсан талаар мэдээлсэн билээ. Тухайлбал, А.Баярсайхан нь албаны дипломат автомашиндаа буу, сум хийж тээвэрлэж, Эрээн хот руу нэвтрэх гэж байгаад Замын-Үүдэд саатуулагдсан байдаг. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Гадаад хэргийн яамнаас мэдээлэл өглөө. Гадаад хэргийн яамны Гадаад бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын  дэд захирал Д.Баярхүү “Өөрийнх нь тайлбарлаж буйгаар найзынх нь гэж буй 200 орчим сумтай спорт загварын буу тээвэрлэж яваад Хятадын талд баригдсан мэдээлэл ирсэн. Хэдийгээр найзынх нь цүнхнээс гарсан буу сум гэж тайлбарласан ч дипломат албанд ажиллаж байгаа хүн ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Хилийн чандад Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсад, ялангуяа Консулын газарт ажилладаг хүн улсын нэр хүндэд харшлахуйц үйлдэл гаргаж, тэр нь тухайн улсын хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон бол ажлаас нь чөлөөлдөг.  Энэ дагуу арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна