АХБХ тэмцээн зохион байгуулсан МХБХ-нд баярын захиаг ирүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

АХБХ тэмцээн зохион байгуулсан МХБХ-нд баярын захиаг ирүүллээ

Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын чанартай гурван том тэмцээнийг энэ жил амжилттай зохион байгууллаа. Хамгийн сүүлийнх болох энэ сарын 14-19 хооронд Буянт-Ухаа спортын ордонд болсон футзалын Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн хэсгийн тоглолт байлаа. Монголын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн үнэлэмжийг өсгөхийг хүсэж байгаагаас гадна Монгол улсын баг тамирчид Ази тивд ямар амжилт гаргах боломжтойг харуулахыг зорьлоо. Тэгвэл зохион байгуулалт талаас маш өндөр түвшинд болж Монгол улс хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийг үнэхээр хүсэж, хийж чадаж байгааг Азийн хөлбөмбөгийн холбооноос үнэлэн дүгнэж амжилттай зохион байгуулсанд баяр хүргэн талархалын захиа ирүүллээ.

Азийн Хөлбөмбөгийн Холбоо /АХБХ/-ны Ерөнхийлөгч болон АХБХ-ны Гүйцэтгэх Хорооны нэрийн өмнөөс уг тэмцээнийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/ маш амжиллттай зохион байгуулсанд гүнээ талархан баяр хүргэж байна……

ЭХ СУРВАЛЖ: HTTP://THE-MFF.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж