Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн үү?

2015 оны 11 сарын 24

Туркийн армийн сөнөөгч онгоцнууд Сирийн хилийн ойролцоо гадны байлдааны онгоцыг буудаж унагаажээ. Туркийн армийн “F16” онгоцнуудаар энэ ажлыг хийсэн байна.

 

Туркийн “Анадолу” агентлагт мэдээлснээр байлдааны онгоц газарт унахаас өмнө хоёр нисгэгч нь шүхрээр буусан гэнэ. Туркийн армийн буудсан байлдааны онгоц Латакиа мужийн хойд хэсгийн Сирийн туркменүүд амьдардаг уулархаг бүсэд унасан аж.

 

Одоогоор Туркийн армийн буудаж унагаасан байлдааны онгоц аль улсынх болох нь тодорхойгүй байна. ОХУ-ын батлан хамгаалах яамнаас манай онгоцыг сөнөөсөн байж болзошгүй байна хэмээн мэдээлжээ. Одоогоор энэ хэргийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Энэ бүс нутагт ОХУ болон Сирийн засгийн арми исламын хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгч байгаа юм.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна