Vogue сэтгүүлийн “улаан ном”

2015 оны 11 сарын 24

Red in Vogue гэсэн цуглуулгын түүврийн шинэ дугаар худалдаанд гарчээ.

Хейли Клаусон. Фото: Терри Циолис. Vogue Орос, 2011

Улаан өнгө нь тачаал, хүч, галын өнгө. Загварын зургуудыг өнгөт болсны дараа тэр өнгө  загварт гол үүрэгтэй болсон юм. Орос хувилбарын энэ  Red in Vogue дугаар нь улаан өнгийг өөрөөр харах, хэзээ хаана юуг бэлгэдэж байсныг ойлгоход тусална. Улаан уруулын будаг нь хайр татах бэлгэдэл бол улаан даашинз нь түрэмгийлэлд дуудсан өнгө юм. Улаан цус нь секс, үхлийн бэлгэдэл болдог.

Red in Vogue дугаар нь загварын гэрэл зурагт байсан хамгийн үнэтэй дүрүүдийг цуглуулсан жинхэнэ “Улаан ном” юм. Хорст, Ньютон, Пенн, Кларк, Демаршелье, Тестино, Майзел нарын болон залуу гэрэл зурагчдын бүтээлүүд энд цугларчээ. Мөн Орос, Зөвлөлт, хувьсгал гэж хүлээн авагддаг сэдэв уг дугаарт багагүй байр эзэлсэн байна. Таашаалан сонирхоорой хэмээн Оросын хувилбарын ерөнхий редактор Виктория Давыдова  өгүүлж байна.

Наталья Водянова. Фото: Паоло Роверси. Vogue Орос, 2014

Жерри Холл. Фото: Норман Паркинсон. Vogue UK, 1976

Саския Де Брау. Фото: Паоло Роверси. Vogue Орос, 2013

Кристи Терлингтон. Фото: Артур Элгорт. Vogue US, 1990

Кэтрин Макнил. Фото: Алекси Любомирски. Vogue Орос, 2015

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна